Тариаланчдад 36 ширхэг үр тариа хураах комбайн хүлээлгэн өгөв

ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн  нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгчээ.

Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Техник , тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байгаа юм.