жүдо бөхийн үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар МУГТ Х.Болдбаатар томилогджээ

Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар МУГТ, МУГД Халиуны Болдбаатар томилогджээ. Тэрээр үүрэгт ажлаа өнөөдөр хүлээж авах юм байна.

Халиуны Болдбаатар нь тамирчин ахуйдаа жиндээ дэлхийн шилдгүүдийн нэг байж, Азийн наадамд түрүүлж, ДАШТ-д медалийн төлөө арилдаж явсан бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжсэнээсээ хойш үндэсний шигшээ багт хүчин зүтгэж, 2008 онд олимпийн анхны аварыг төрүүлэхэд гар бие оролцсон туршлагатай мэргэилтэн юм. Тэрээр 2011 оны Парисын ДАШТ-ий дараа ажлаа өгч, өмнөд хөршид мэргэжлээрээ ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирээд байв.