ИНФОГРАФИК: Монголчуудын дундаж цалин 1 сая 161 мянга 178 төгрөг

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдөр танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дундаж цалин 1 сая 161 мянга 178 төгрөг  болсон байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 10 хувь нь 320 мянган төгрөг хүртэл цалинтай байгаа бол 320 -500 мянган төгрөгийн цалинтай иргэд 13.2 хувийг эзэлж байна. Харин 500-900 мянган төгрөгийн цалинтай иргэн 30.9 хувь, 900 мянгаас 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэн 22 хувь, 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай иргэд 6.2 хувь, 1.5 саяаас дээш цалинтай иргэд 17.7 хувьтай гарчээ.

2010 оны дөрөвдүгээр улирлаас гурав дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны хоёрдугаар улиралд 2010 оны дөрөвдүгээр улирлаас гурав дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ. Судалгаанд нийт 41.9 мянган ААН, байгууллагын 675.9 мянган ажиллагчдын цалингийн үзүүлэлтийг хамруулсан байна.