ЗТЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авилгын хэргээр баривчилжээ

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Зам тээврийн яамны Авто замын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Доржхандыг баривчлан сааатуулжээ. Түүнийг авто замын тендер зарлахдаа бусдаас авлига авч давуу байдал үүсгэсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. 

Д.Доржхандыг ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх, прокурорын байгууллагын дүгнэлтээр шийдэгдэх юм.