Автомашинаас татгалзаж, ажилдаа дугуйгаар явахыг уриаллаа

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “АВТОМАШИНААС ТАТГАЛЗАЖ – АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЪЯ” уриалгыг гаргаж, тус байгууллагын ажилтан, албан хаагчид нь нэгджээ. Тэд энэхүү уриалгыг дэмжиж, нэгдэх хүмүүст зориулж дараах зөвлөмж, зөвлөгөөг гаргасан байна.

Дугуйчдад өгөх зөвлөмж 

• Аюулгүй байдалд онцгой анхаарах
• Тусгай зориулалтын малгай өмсөх
• Дугуйчид болж өгвөл тод өнгийн хувцас өмсөх
• Дугуй унахын өмнө өөх тос багатай хоол идэх
• Цэвэр ус ууж, алдсан шингэнээ нөхөх
• Автомашины замаар явах бол замын хөдөлгөөний дүрмийг заавал баримтлах
• Замын захаас нэг метрийн дотор явж, хэрэв эргэх бол гараараа дохио өгөх

ДУГУЙ УНАХЫН АЧ ТУС:

• Стресс, ядаргаа тайлагдана;
• Зүрх, уушигны ажиллагаа сайжирна;
• Чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлнэ;
• Илүүдэл жин байхгүй болно;
• Хөл, гар сайжирна;
• Орчин тойрноо өөр нүдээр харна;
• Явган явахаас илүү хурдан;
• Түгжрэлтэй үед автомашинаас ч илүү хурдан;
• Мөнгөнд хэмнэлттэй (өөрөөр хэлбэл машины түлш, таксинд мөнгө зарахгүй);
• Зогсоол хайх шаардлагагүй;
• Чимээ шуугиан гаргадаггүй.
• Байгаль орчинд ээлтэй

Сонирхуулахад, Их Британид 37 мянга, Германд 28 мянга орчим, Унгарт 10 мянга гаруй дугуйтай шуудан зөөгч ажилладаг. Мөн автомашины түгжрэл их байдаг хотуудад зөрчил гарсан газар шуурхай очих, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор цагдаа, түргэн тусламжийн эмч нар унадаг дугуйг өргөн ашиглах болжээ.