Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны есдүгээр сарын 14,15-ны "Цэвэр агаартай өдөр" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.  Энэ өдөр Сүхбаатарын талбайд гэр байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүдийн үзэсгэлэн худалдаа, мэдээлэл, ногоон зээл, сайжруулсан шахмал түлш, зуухны танилцуулга, галлагааны зөвлөмж, дулаан, цахилгааны техникийн нөхцөл авах боломж болон түүнийг хэрхэн авах талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвлөх юм байна.

Үүнээс гадна эко автомашин, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний зөвлөмж, худалдааг зохион байгуулахын зэрэгцээ есдүгээр сарын 15-нд "Автомашингүй өдөр" болох тул хүн бүр автомашинаа орхиж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийн зэрэгцээ явган алхаж, гэр бүлээрээ спорт, урлаг соёлын олон арга хэмжээ, дугуйн парадад оролцох боломжтой ажээ.
 

Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, цэвэр агаартай өдрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийслэлийн ЗДТГ-аас ард иргэдэд уриаллаа.