Монголын хамгийн том лазер гэрлийн шоу энэ Баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд болно

Монголд урд өмнө засагдаж байгаагүй нүсэр том тайз өнөөдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд засагдаж эхэллээ.

9 дүгээр 13 буюу энэ Баасан гарагт "Light up Mongolia" Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болох бөгөөд энэхүү шоу арга хэмжээнд зориулан дээрх тайзыг засаж байгаа юм байна.

Хэдэн жилийн өмнө төв талбайд Чингис хааны суумал хөшөөг босгож, гэрлийн шоуны гайхамшгийг монголчуудад мэдрүүлж байсан уран бүтээлчид өнгөрсөн зун хөвсгөл аймгийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулжхэсэгтээ олны анхаарлыг татсан. Тэд энэ удаад Монголын хамгийн том лазер гэрлийн шоуг Төв талбайд олон нийтэд зориулан зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж, нэмэлт тоног төхөөрөмжүүдээ гаднаас захиалан авчирчээ.

Тэд 30 жилийн өмнөх болон одоо, ирээдүйн Монгол Улсын хөгжил дэвшлийг гэрлийн хүчээр бүтээн босгож, олон нийтэд толилуулах юм байна. Өөрөөр хэлбэл, бид 30 жилийн өмнөх саарал ордон болон өнөөгийн бодит ордон хоорондын цаг хугацааны ялгааг бодитоор мэдрэх нь.

Гэрлийн шоуны дуу хөгжим, чимэг холбоосыг Монгол Улсын филармони болон ДБЭТ-ын уран бүтээлчид, удирдаач Б.Анартай хамтран амьдаар тоглоно.

Энэ намрын хамгийн нүсэр бөгөөд шинэ шийдэлт шоуны үеэр Монголын шилдэг ресторанууд Төв талбайд хоол зоогоор үйлчилнэ.

Олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдах Монголын хамгийн том лазер гэрлийн шоу Баасан гарагийн 19:00 цагт эхэлнэ.

Түүнчлэн Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сор болсон уран бүтээлчид Монголын хамгийн том тайзан дээрээс уран бүтээлээ хүргэнэ