“Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг найм дахь жилдээ зохион байгуулагдана

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг найм дахь жилдээ хийх гэж байна. 

Тус дадлага сургуулиар Монгол Улсад тохиолддог, гамшиг, ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон алба хаагчдыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор 2009 оноос хойш зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дурдахад "Говийн чоно" дадлага сургуулийг цар хүрээ өргөжсөөр байна. Тухайлбал, 2017 онд 13 улс, 2018 онд 16 улс орны төлөөлөл оролцож байв. 

Харин энэ жил Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орны 300 гаруй төлөөлөгч оролцоно.

Дорноговь аймагт  энэ сарын 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд маргааш эхэлнэ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар