Зорилго: Фото зургаар дамжуулан Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийтийн соёл уламжлалыг олон нийтэд таниулан сурталчлах, эерэг бүтээлч сэтгэлгээг бий болгох, залууст аймаг нутаг орноо хайрлан хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх.
Сэдэв: Бүтээн байгуулалт цэцэглэсэн Өмнөговь, Өмнөговийн өнөөгийн өнгө, Үйлдвэржилт хөгжсөн Өмнөговь, Нийтийн соёлыг дээдэлдэг Өмнөговьчууд, Амьдрахад таатай Өмнөговь, Ном уншдаг Өмнөговьчууд гэх мэт Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт хүн зоны соёл уламжлалыг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий чөлөөт сэдэвтэй байна.

Хамрах хүрээ: Өмнөговь аймгийн иргэд, гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид.
Хугацаа: 2019 оны 11-р сарын 30-ны өдөр хүртэл.



Бүтээлд тавигдах нийтлэг шаардлага:
 Зургийн агуулга нь уралдааны сэдэвтэй нийцсэн байх
 Зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх (Бусдын бүтээл ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу)
 Зурагт тайлбар болон холбогдох дугаараа бичих
 Зургийн хэмжээ/нягтрал/ 5760x3840 байх
 Нэг оролцогч 5-аас багагүй бүтээл ирүүлнэ
 Ирүүлсэн бүтээлийн нэг нь аймгийн төвөөс бусад сумдад хийсэн бүтээн байгуулалтын зураг байх
 Уралдаан зарласан хугацаанд 5-аас доошгүй хоног уг бүтээлээ олон нийтийн сүлжээнд нийтэлж иргэд, сонирхогчдын санал дэмжлэг авсан байх /лайк, коммент/ Жич: Нийтэлсэн хуудасныхаа линкийг бүтээл хүлээн авах хаяг руу илгээх