Айлчлалын хүрээнд батлагдсан 10 баримт бичиг

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын өчигдөр буюу 2019.09.03-ий өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус айлчлалын хүрээнд хоёр тал нийт 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үүнд: 

1. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоороондын гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар, 

2. Терроризмтай тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар, 

3. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин нар,

4. Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчилгээг сунгах тухай Засгийн газар хоорондын протоколд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны Нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов нар,

5. Монгол-Оросын улсын хил дээрх Хиагт-Алтанбулаг олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын протоколд Монгол Улсын Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар, 

6. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд Монгол Улсын Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар, 

7. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар ОХУ-ын "Росгеологи" ХН-ийн ТӨК хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, ОХУ-ын "Росгеологи" ХН-ийн Ерөнхий захирал С.Н.Горьков нар, 

8. "Монгол шуудан" хувьцаат компани ОХУ-ын "Орос шуудан" холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоороондын стратегийн хамтын ажиллагааны нэгдсэн хэлэлцээрт "Монгол шуудан" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ОХУ-ын "Орос шуудан" холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн Ерөнхий захирал Н.Подгузов нар, 

9. “Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” ХН-ийн Ерөнхий захирал П.А.Ливинский нар, 

10. "Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК" ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт "Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК" ХХК-nay захирал Д.Болормаа ОХУ-ын Iууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Ф.К.Дмитриев нар тус тус гарын үсэг зурлаа.