Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж байна. Үүний дараа хоёр улсын тэргүүн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Эх сурвалжийн мэдээлснээр нийт 11 гэрээ, хэлэлцээр байгуулна гээн мэдээлэл байна.

Ерөнхийлөгч Путины 2014 онд хийсэн айлчлалын үеэр 13 баримт бичигт гарын үсэг зурж байсан юм.  

ОХУ-ын В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин нарын хүмүүс багтжээ.