Өмнөговьчууд хүүхдийн спортын 6-Р наадамд оролцох баг тамирчдаа гаргаж өглөө

4 жилд 1 удаа Монголын хүүхдийн спортын наадмыг зохион байгуулдаг.

Энэ удаагийн спортын наадамд Өмнөговь аймгийн 180 тамирчин сурагч, багш дасгалжуулагч оролцохоор болсон юм. "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх заалтуудыг тусгаж өгсөн бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газраас ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМД оролцох баг тамирчдынхаа унаа хоол байрны зардлыг шийдэж амжилт ерөөн аймгийн тугаа ёслол төгөлдөр гардуулан өглөө.

Өмнөговь аймгийн 68000 иргэн үе тэнгийн 13000 найзуудаа төлөөлөн спортын наадамд оролцож буй тамирчиддаа өндөр амжилтыг ерөөе. 
Тамирчны алдар мандтугай.