ӨМНӨГОВЬ:

Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жилийн хүрээнд адуун соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН-2019 уламжлалт тэмцээнийг Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Нүцгэний талд зохион байгуулж байна.

Сум сумаас шалгарсан нийт 32 шилдэг адуучин уурга ташуур шүүрэх, шургуулж уургалах, шургуулж бугуйлдах, эмнэг хангал булгиулах төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулах юм.