ӨМНӨГОВЬ: УАШ Паралимп наадамд Өмнөговийн тамирчид 3-р байрт шалгарлаа

Улсын аварга шалгаруулах Паралимп наадамд Өмнөговь аймгаас 10 тамирчин, 1 дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 300 гаруй тамирчин 39 төрлөөр өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 3-р байрт шалгарсан байна. 

- Б.Төмөрбаатар- Гар барилдааны анхдугаар тэмцээнд тэргүүн байр, алтан медаль,

- Г.Цогтгэрэл – зээрэнцэг төрөл алтан медаль, бөөрөнцөг төрөлд алтан медаль,

- Ц.Эрдэнэтөгс – зээрэнцэг төрөлд алтан медаль, бөөрөнцөг төрөлд хүрэл медаль, 

- Н.Мөнхтайван - зээрэнцэг төрөлд мөнгөн медаль, бөөрөнцөг төрөлд мөнгөн медаль,

- Б.Батсүрэн - зээрэнцэг төрөлд хүрэл медаль, 

- Н.Сувдаа – Бөөрөнцөг төрөлд хүрэл медаль хүртэж, спортын мастерын болзол хангажээ. Улсын аварга шалгаруулах Паралимп тэмцээнд оролцогч баг тамирчдын зардлыг аймаг орон нутаг 100% олгож, тэмцээнд оролцуулсан юм.