Э.Оюунболд шүүхэд хандлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд нийтэд зарласан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор  Монгол Улсын Аварга Э.Оюунболд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргажээ. 

Э.Оюунболдын нэхэмжлэлд:
 Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ.