ДАШТ-2019: Өнөөдөр Л.Отгонбаатар барилдана

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаанууд болно. Манай эрэгтэй -100 кг-ын жинд Л.Отгонбаатар эхний тойрогт Германы бөхтэй барилдах бол эмэгтэй -78 кг-ийн жинд О.Мөнхцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ бөхтэй барилдах юм. 

Хэсгийн барилдаан 11:00 цагт эхэлж, 15:30 цагт өндөрлөнө. Медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлж, 20:00 цагт өндөрлөх юм.