ДАШТ-2019: Өнөөдрийн хувиарь

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн дөрөв дэх өдрөө Японы Токио хотод үргэлжилж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 81 кг жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана. 

Хэсгийн барилдаан 10:00 цагт эхэлж, 15:30 цагт өндөрлөнө. Медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлж, 20:00 цагт өндөрлөх юм.