Hub Innovation Center-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон Hub Innovation Center-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл албан ёсоор эхэллээ.

Шинэ санаа, гар нийлсэн баг, ажлын төлөвлөгөө, ажиллах урам зоригоор бялхсан гарааны бизнесүүд маань материаллаг нөөц, туршлага хоёроор л дутдаг билээ. Энэхүү хөтөлбөр нь гарааны бизнес эрхэлж буй залуучуудыгаа бүхий л боломж нөөцөөр дэмжих зорилготой бизнесийн инкубаторын хөтөлбөр юм.