ӨМНӨГОВЬ: Хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг барих ажил эхэллээ

2019 онд Өмнөговь аймаг болон ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хооронд хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн жил хоёр аймгийн Засаг даргын байгуулсан санамж бичгийн хүрээнд Баяннуур хотын буцалтгүй тусламжаар хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Ханбогд сумын Хайрхан багт барих ажил эхэлж байна.
Мөн санамж бичгийн хүрээнд энэ жил Цагаан хадны суурьшлын бүсийг цахилгаанд холбох ажил хийгдэх юм.