ӨМНӨГОВЬ: Арслан цолтон нэгээр нэмэгдсэн наадам боллоо

Ардын хувьсгалын 98 жил, Ѳмнѳговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 88 жил, Батмѳнх даян хааны мэндэлсний 555 жилийн ойн баяр наадмын хүчит бѳхийн барилдаанд Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат Мядагмаагийн Адъяахүү НАЙМ даван ТҮРҮҮЛЖ АЙМГИЙН АРСЛАН цол хүртэж наадамчин олноо баясгалаа.