ӨМНӨГОВЬ: Шинээр аймгийн начин цолтон дөрөв төрлөө

Ардын хувьсгалын 98 жил, Ѳмнѳговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 88 жил, Батмѳнх даян хааны мэндэлсний 555 жилийн ойн баяр наадмын хүчит бѳхийн барилдаанд ТАВ даван аймгийн НАЧИН цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Лхагвасүрэнгийн Амартүвшин, Ханбогд сумын харъяат Тогтохсүрэнгийн Дашжамц, Баян-Овоо сумын харъяат Буяндэлгэрийн Мөнхтүшиг, Хөвсгөл аймгийн харъяат Е.Баасандорж нар амжилттай сайхан барилдаж наадамчин олноо баясгалаа.