Нийслэлийн автозамыг гурван бүсэд хуваахыг иргэд дэмжээгүй тул хойшлууллаа

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд  хуваахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан. Үүний хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх талаар өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл ийнхүү бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон иргэдийн 65 хувь нь дэмжээгүй тул тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.