Сурын талбай, шагайн асарт зочлов

"Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сурын талбай, шагайн асарт зочилж наадамчин олонд баярын мэнд хүргэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.