Хүүхдийн Паркийн  зүүн талын замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс хаажээ

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамж буюу Хүүхдийн Паркийн /ҮСАХ/ зүүн талын замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс хаажээ. Иймд иргэд хаагдсан зам руу орж түгжрэл үүсгэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. 

Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хаасан ч Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байгаа юм.