Усан сэлэлтийн төрлөөр Б.Элбэрэлт тусгай олимпоос АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадам үргэлжилсээр байна. Өчигдөр уг наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртэж, энэ удаагийн тусгай олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ. Б.Элбэрэлт нь эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож буй бөгөөд өчигдөр 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн алтан медаль хүртсэн байна. Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм байна. Тэрбээр усанд сэлэлтийн спортоор зургаан жил хичээллэж байгаа аж