Иргэдэд  ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилж буй музейн цагийн хуваарь, хаяг

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах болсон бөгөөд энэ дагуу 2019 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын бүх музей иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ.

Энэ жил халдварт өвчин түгээмэл байгаатай холбогдуулан музейнүүд 10 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчлэхгүй, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргасан юм. 

Бид та бүхэнд нийслэлд болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй музейн хаяг, утасны дугаар болон гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг дэлгэрэнгүй  хүргэж байна.