Зөвлөгөө: Тоортой бялуу хийх арга

Гэртээ хялбархан аргаар хэрхэн тоор жимстэй цайны бялуу хийх вэ.  Маш гоё амттай бялууг гар доорх материалаар хийж болно. Мөн хийхэд маш хялбар. 

Бялууны орц:

-1 том лаазтай тоор жимс жүүсийг нь шүүнэ (1 canned sliced peaches, drained)

- 180 гр гурил (1 1/2 cups all-purpose flour)

- 130 гр элсэн чихэр (2/3 cup sugar)

- 5 гр ванилийн чихэр (5 ml of vanilla sugar)

- 80 гр хүйтэн масло жижиглэнэ (1/3 cup cold, cubed unsalted butter)

- 10 мл бакпалвар (2tsp baking powder)

- чимх давс (a pinch of salt)

- 120 гр сүү (1/2 cup whole milk )

- 1 өндөг (1 egg, at room temperature)

- 1/4 амны жижиг халбага задь амтлагч (1/4 tsp of nutmeg)

- 1/4 амны жижиг халбага синнамон (1/4 tsp cinnamon)

Кремний орц:

- 220 сүүн крем (1 cup heavy cream, whipping cream )

- 10 гр гурил (1tbsp flour)

- 100 гр элсэн чихэр (1/2 cup sugar)

- 1 өндөг (1 egg)

- чимх давс (a pinch of salt)

- 5 мл ванилийн ханд (1tsp vanilla extract)

Бялуугаа хийх арга:

1. 375F (190C) шарах шүүгээгээ халаана. Лаазтай жимсээ шүүж тавина.

2. Дунд зэргийн саванд гурил, элсэн чихэр, ванилийн сахар, давс, задь, синнамон, бакалавраа хийж хутгаж тавина.

3. Гурилан зуурмаг дээрээ дөрвөлжилж бэлдсэн маслоо хийн гараараа юм уу сэрээгээр итгэрч өгнө. Том том ширхэгтэй хуурай зуурмаг болно.

4. Жижиг аяганд сүү, өндгөө хийн хутгаж тавина.

5. Тэгээд сүүгээ хуурай зуурмаг дээрээ хийн сэрээгээр зуурна.

6. 9 inch (23 см) бялууны салдаг саваа маслоор тослоод зуурмагаа хийнэ. Дээрээс нь шүүсэн тоор жимсээ тараан өрж тавиад шарах шүүгээнийхээ дунд тавиур дээр 15 минут жигнэнэ.

7. Тэр хооронд кремээ бэлдэнэ. Жижиг саванд сүүн крем, өндөг, элсэн чихэр, ванилийн ханд, гурил мөн давсаа хийгээд уустал нь сайн хутгана.

8. Бялуугаа 15 минут жигнэж болохоор нь шарах шүүгээгээ 350F (180C) болгоод бялуун дээрээ зуурсан кремээ жигд тараан хийнэ. Тэгээд дахин жигнэнэ. Доод тавиур дээрээ 20 минут, дээд тавиур дээрээ 20-25 болгоно.

9. Бялуугаа болсоны дараа гаргаж ирээд 15 минут орчим хөргөөд савнаас нь гарган бүрэн хөргөөнө.

Мөхөөлдөс, юм уу цай кофетойгоо амтархан идээрэй