Австралийн Сиднейд хоёр хоногийн дотор гурван хүн аварга загасанд хазуулжээ

Австралийн Сиднейд хоёр хоног хүрэхгүй хугацаанд гурван хүн аварга загасанд хазуулсан тохиолдол бүртгэгджээ. 

Хазуулсан гурван хүний хоёр нь 11-12 насны хүүхдүүд бөгөөд 20 настай эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа аж. Улмаар Сидней хотын хойд хэсэгт орших далайн эрэг орчимд хүмүүсийг түр хугацаанд очихыг хориглоод байна. 

Байгаль хамгаалах байгууллагуудын мэдээллээр Австралид жилд дунджаар аварга загасанд хазуулсан 20 тохиолдол бүртгэгддэг гэв. 
Дээрх иргэдийг "бух" аварга загасны төрөлд хазуулсан гэж үзэж буй бөгөөд энэ төрөл нь бүлээн, давсархаг болон цэнгэг ус холилдсон хэсгээр түлхүү олддог аж. 

Сидней хотод сүүлийн хоногуудад орсон бороо нь энэ төрлийн аварга загасыг далайн эрэг рүү дөхөж ирэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна. 

Эх сурвалж: ВВС