Х.Нямбаатар: Соёлын төв өргөөг буулгахгүй

Соёлын төв өргөөг буулгаж, буурин дээр нь 50 давхар бүхий хоёр блок барина гэсэн мэдээлэл гарсныг иргэд эсэргүүцэж, цахим орчинд санаа бодлоо илэрхийлж буй юм.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр цахим хуудаснаа, Соёлын төв өргөөг буулгаж, 50 давхар барилга барих гэж байна гэх ташаа мэдээлэл сүүлийн өдрүүдэд хөврөх боллоо. Тийм зүйл байхгүй.

Хүчитгэж, сайжруулах шаардлага байгаа эсэхийг судалж танилцуул гэсэн үүрэг, чиглэл өгсөн. Ташаа мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье гэж бичсэн байв.