“Айзам”-ын Ц.Батсайхан Уяачдын холбоог удирдахаар болжээ

Монголын Морин спорт уяачдын холбоог “Айзам”-ын Ц.Батсайхан удирдахаар болжээ. Тус холбооны VII их хурал өчигдөр /2019.01.24/ болж, тэргүүнээ сонгосон байна. 

 “Айзам” хамтлагийн дуучин  Ц.Батсайхан нь Монгол Улсын тод манлай уяач бөгөөд авто спортын мастер, одоогоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлын албыг хашдаг байна. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул юм.