Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян,

Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман Бин Абдулазиз Аль-Сауд,

Кувейт Улсын Эмир Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Сабах,

Катар Улсын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль-Тани,

Бахрейны Хаант Улсын Хаан Хамад Бин Иса Аль-Халифа,

Оманы Султант Улсын Султан Хайтам Бин Тарик,

Саудын Арабын Хаант Улсын Хунтайж  бөгөөд Ерөнхий сайд Мухаммад Бин Салман Аль-Сауд нар баярын мэндчилгээ дэвшүүлэн эрүүл энх, сайн сайхан, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.