Академич хэргэм хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрдэмтэд Академич хэргэм хүртээлээ.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Мижидсүрэнгийн Бямбасүрэн,

ШУТИС-ийн Математикийн тэнхимийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор Дашдондогийн Цэдэнбаяр,

Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Түүхийн шинжлэх ухааны доктор Цэгмэдийн Цэрэндорж нар академич хэргэм хүртлээ.