Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

Хошууч генерал цолыг:

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Чимэдгочоогийн Цогтжаргал,

Бригадын генерал цолыг:

Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Дагвын Дугаррагчаа,

Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Сүхээгийн Баяр-Очир,

Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Хоохдойн Батсайхан,

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Цэвээнхүүгийн Буяндэлгэр нарт хүртээлээ.