Найруулагч Жэймс Камероны “Avatar: Fire and Ash” кино Хятад улсад нээлтээ хийснээсээ хойш 57 сая ам.долларын ашиг олж, бокс оффисыг тэргүүлжээ.
Энэ сарын 19-21-ны өдрүүд буюу нээлтийн долоо хоногтоо тус кино 384 сая юань буюу нийтдээ 57 сая ам.долларын орлого олсон бөгөөд орлогын 13.5 сая ам.долларыг Imax форматаас бүрдүүлжээ.
Үүнээс өмнө Уолт Дисней компанийн “Zootopia 2” хүүхэлдэйн кино Хятадад нээлтээ хийж 27 сая ам.долларын ашиг олоод байсан юм. Харин Камероны бүтээл уг амжилтыг эвдсэн анхны тохиолдол болов.
Гэвч “Zootopia" хүүхэлдэйн киноны эхний болон хоёрдугаар анги Хятадын зах зээлээс нийтдээ 536 сая ам.долларын орлого олж, хамгийн өндөр орлого олсон бүтээлийн нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.