Солонгосын тулаант, аймшгийн киноны уламжлалыг шинжлэх ухааны уран зөгнөлтэй нягт уялдуулсан “The Witch” киноны гуравдугаар ангийн трелейр цацагдлаа.
Тус бүтээл илүү харанхуй, тулаанууд нь хурц, хурдан хэмнэлтэйгээс гадна илүү түгшүүр төрүүлэм уур амьсгалтайгаар үргэлжлэх болсон шинэ цацагдсан трейлерээс харагдана. Үүнээс гадна эхний ангийн гол дүр Шин Си-а үйл явдлын төвд эргэн ирсэн нь үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.
Өмнөх ангиудын төгсгөлөөс шууд үргэлжлэх тус киноны гол дүр асар их хүч чадлыг эзэмших болсон нь сэтгэлийн дотоод дахь шарх нь хэрхэн томорч, түүнтэйгээ яахин тэмцэж буй талаар өгүүлнэ. Үүнээс гадна түүний гарал үүсэл илүү тодорхой болох агаад ойртон ирж буй харанхуйн эртний зөгнөлтэй холбогдох ээдрээт түүх илчлэгдэх билээ. Түүх хөврөхийн хэрээх аймшигт үнэн ил гарах гэнэ. Муу ёрын харь гаргийн оршихуй нууцлаг хүч, сүүдэр түүнийг ашиглахаар зэхэж байв.
Ийнхүү тэрээр хувьсан өөрчлөгдөхөөс аргагүй болж, ойртон буй сансрын аюулын талаар мэддэг босогч эрдэмтэд, нууц увидастнуудын бүлэгтэй холбоо байгуулдаг байна.
Ямартаа ч тус бүтээл Kim Da-mi, Shin Sia, Park Eun-bin, Jo Min-su, Lee Jong-suk нарын одод дүр бүтээх нь тодорхой боловч найруулагч болон, кино багийнхны талаар баттай мэдээлэл үгүй байгаа юм.