Баян-Өлгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээхээр шийдвэрлэжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-д тогтоолын төсөл өргөн барихаар болсон байна.