2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш монгол хэл бичгээр эхэлнэ

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгээр эхэлнэ. Мөн түүх, англи хэлний шалгалт зохион байгуулагдана. Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газар зүй, нийгэм судлалын шалгалт явагдана.

Арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл, энэ сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай.

Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид хамрагдах боломжтой хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.