Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан энэ сарын 7-нд товлогдоод байсан ч өрсөлдөгч тамирчны визний асуудлаас болоод хойшилсон. Э.Цэндбаатарын өрсөлдөгч Мексикийн боксчин Brandon Abenamar León Benítez нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон юм.
Тиймээс түүний шинэ өрсөлдөгчөөр Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres тулалдах юм. Тус тоглолт энэ сарын 21-ний өдөр буюу Монгол бахархлын өдөр болохоор товлогджээ.
Энэ тухай Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа "Тамирчин солигдож, тэмцээний хуваарьт өөрчлөлт орсон ч Монголчуудынхаа итгэлийг алдалгүй, бүх хүчээ дайчлан хичээх болно" хэмээжээ.