Монгол Улсад дижитал төлбөрийн шинэ үеийг нээсээр байгаа Худалдаа хөгжлийн банк (TDB) өнөөдөр дэлхийн хамгийн томоохон төлбөрийн системүүдийн нэг Google Pay үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ. Өнөөдрөөс эхлэн ХХБ-ны виртуал Master card болон T карттай харилцагчид TDB Online апп-аар дамжуулан Google Pay-д картаа холбож, Android үйлдлийн системтэй гар утсаараа аюулгүй, хурдан төлбөр хийх боломжтой боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч, Mastercard-ийн бүсийн удирдлагууд оролцож, Монголын дижитал банкны хөгжилд томоохон алхам болж буйг онцлов.
Худалдаа хөгжлийн банк инновацын чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлж ирсэн. Google Pay бол манай хэрэглэгчдэд илүү хялбар, аюулгүй, ухаалаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх дараагийн алхам юм" гэж Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон хэллээ.
Google Pay нь дэлхийн 70 гаруй оронд хэрэглэгдэж байгаа бөгөөд Монгол Улсад өнөөдрөөс эхлэн ийнхүү албан ёсоор нэвтэрч байна. Энэ нь Монголын санхүүгийн системийг дэлхийн дижитал экосистемтэй холбох стратегийн томоохон дэвшил юм.
Харилцагч та бүхэн Google Wallet Апп-аа татаад – ХХБ-ны TDB Online апп-аа нээн Google Pay цэсээр хялбархан холбож төлбөр тооцооны шилдэг, аюулгүй шийдлийг мэдрээрэй.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК