МАН-ын 31 дүгээр Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын эхний өпөр Ч.Учралыг намын даргаар сонгосон бол хоёр дахь өдөр МАН-ын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан. МАН-ын үнпсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.
Харин өнөөдрийн хурлаар Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно. Түүнчлэн энэ удаад Бага хурлыг 597 гишүүнтэй болгох нь ээ.