Томуугийн дэгдэлт нийт өвчлөлийн 34.4 хувийг эзэлж байна

Эрүүл мэндийн яам 2025 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс нийслэл, хөдөө орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын аяныг эхлүүлсэн байдаг. Тэгвэл, Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд 41.6 тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн гурван жилийн томуугийн улиралтай харьцуулахад 6.8-33.7 хувиар бага байна. Энэ хүрээнд эхний арван сарын байдлаар амбулаториор нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь буюу 14,308 нь томуу, томуу төст өвчтэй ба өмнөх долоо хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байна. Үүнээс нийслэлд 34.4 хувь, орон нутагт 65.6 хувь нь бүртгэгджээ. Харин эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага байна. Үүнээс Улаанбаатарт 44.3 хувь, орон нутагт 55.7 хувь нь бүртгэгджээ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, 51.8 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна.