МАН-ын Их Хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр хэлэхдээ, нам дотор үүссэн асуудлыг би улс төрийн хямрал гэж хэлэхгүй. МАН-д лидер болох олон улс төрчид байгааг харуулж буй хэрэг. Ардчилсан аль ч улсад ийм өрсөлдөөн өрнөдөг.
Одоогийн байдлаар нэр дэвшихээ илэрхийлсэн намын гишүүн гарч ирээгүй учир хэнийг дэмжихээ хэлж мэдэхгүй нь. Нэр дэвшигчдийн санал бодлыг сонсож, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж стратегийг харж шийдвэрээ гаргана.
Намын дарга Ерөнхий сайд байна гэх бичигдээгүй дүрмийг эрх ямба гэж биш хариуцлага гэж харах нь зүйтэй. Хэн нэг хүнд зориулж дүрэм, зарчим ярихаас илүү тогтолцоогоор нь харах хэрэгтэй.
УИХ-д нэр дэвшсэн хандив дээр холбогдох байгууллагаас хариуцлага тооцох мэдэгдэл ирээгүй. Олон нийтийн шүүмжлэл гарсан хандивыг буцаасан, намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байна гэв.