Монгол Улс 2026 оны төсвөө баталсан.
2026 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх төсөвт,
Багш нарын үндсэн цалинг
– 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
– 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
– Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
– Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
– Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр төсөвт тусгасан байна.
Нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.