Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 10.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 572.7 тэрбум төгрөгөөр буюу 5.6 хувиар өссөн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 37.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 283 тэрбум төгрөгөөр буюу 0.7 хувиар буурчээ.
Хүнсний бус бүтээгдэхүүний бууралтад шатахууны жижиглэн худалдаа 123.7 тэрбумтөгрөгөөр, хатуу, шингэн, хийн түлш, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа 194.6 тэрбум төгрөгөөр, хөдөө аж ахуйн түүхий эд болон мал, амьтдын бөөний худалдаа 400.2 тэрбум төгрөгөөр, машин, тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдаа 175.2 тэрбум төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж.
Оны эхний есөн сарын байдлаар худалдааны салбарын борлуулалтын нийт орлогын 44 хувийг бөөний худалдаа, зургаан хувийг жижиглэн худалдааны салбарынх эзэлж байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого I-IX сард 27.2 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн байна.