Тагнуулын байгууллага их хэмжээний алт хууль бусаар хилээр гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо

Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулан холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөөд байгаа билээ.

Тэгвэл Тагнуулын байгууллагаас өнөөдөр буюу 2025.11.14-ний өдөр Замын-Үүд олон улсын боомтоор БНХАУ-руу их хэмжээний алтыг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан зохион байгуулалттай бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ. Энэхүү хэрэгт холбогдуулан гадаадын болон монгол иргэдийг саатуулан шалгаж байгаа аж.