Нэрт орчуулагч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам гуайн нэрэмжит утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл шалгаруулах "Билигт гүүш - 2025" шагнал гардуулах ёслол боллоо.
Ийнхүү "Билигт гүүш -2025" шагналыг Фердинанд Оссендовскийн "Маргаашийн туужууд" бүтээлийг орос хэлнээс дуун хөрвүүлсэн орчуулгын бүтээлээрээ СГЗ зүтгэлтэн Жигжидсүрэнгийн Нэргүй хүртлээ.
Харин дэд байрыг Хятадын зохиолч Лиү Жэньюний "Гурван намраас урт ганц өдөр" ромын орчуулгаар хэл бичгийн ухааны доктор, Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, МУИС Күнзийн институтийн зөвлөх, орчуулагч М.Чимэдцэеэ, гутгаар байрыг Милан Кундерагийн "Инээд хийгээд мартахуйн тухай ном" романаар Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч Б.Сувддулам нар эзэлжээ.