Нэрс дархлаа дэмжихээс гадна үрчлээтэхээс сэргийлдэг

Вирусын гаралтай ханиад томуугийн үед антибиотик болон өндөр тунтай эм хэрэглэхгүйгээр өвчин дөнгөж эхэлмэгц аарц, аньс, чацаргана, нэрсний цэвэр шүүсийг халуун бүлээнээр нь уухыг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс зөвлөж байна. 

Учир нь тод өнгийн жимс С аминдэмээр баялаг, ой ухаан сайжруулах, цусан дахь өөх тосыг багасгаж, уушгины архаг үрэвслээс сэргийлдэг аж. Тухайлбал, Нэрс нь даралт бууруулах, яс бэхжүүлэх, биеийн жин багасгах, дархлаа дэмжих, нүдний хараа сайжруулах "шидтэй" төдийгү үрчлээтэхээс сэргийлдэг аж. Нэрсний 100-250 гр цэвэр шүүс өдөр бүр ууснаар ханиад томуунаас хамгаалах боломжтой.