Г.Угалзцэцэг МУГТ цол тэмдгээ гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд, одон медаль гардууллаа. 

Ази тивийн гурван удаагийн аварга, Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Champ фитнесс клубын тамирчин Г.Угалзцэцэгт өнөөдөр МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол улсын гавъяат тамирчин цол тэмдэг олголоо. 

Г.Угалзцэцэг нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат бөгөөд Хөвсгөл аймгийн ИТХ-аас МУГТ цолоор шагнуулах саналыг өргөн мэдүүлээд байсан билээ.