АН-тай нийлж Засгаа тонгорох гээд бүтэлгүйтсэн 27 “матрын нулимс” унагав

Д.Хаянхярваагаар толгойлуулсан МАН-ын 27 гишүүн өөрийн намаас бүрдүүлсэн Засгийн газраа хөнтрөхөөр Ардчилсан намынхантай нийлж дарцаглан харайсан ч харамсалтай нь бүтэлгүйтлээ. Бүтэлгүйтэхдээ Монгол төрийг боомилон удирдаж ирсэн МАНАН бүлэглэлийг нэн даруй татан унагаах харангыг цохиж, ууган намыг дотроос нь цэвэрлэх ёстойг хатуухан анхааруулаад авлаа.

Төр засаг, ард түмэн, улсын хувь заяагаа уландаа гишгэлж, зөвхөн өөрсдийн эрх ашиг, дараагийн бялуунаас хүртэх гэсэн санаархал, тэрбум, тэрбумын тендер концессоо хамгаалахын тулд энэ 27 “тэмцэл” эхлүүлсэн. Гэхдээ энэ нь харин ч зол болж, улс төрд бугширсан идээ бээрийг зад татан, “хэн нь хэн бэ”-гээ яруу тодоор харуулаадхав. Өчүүхэн эрх ашгийн төлөө эх орон, ард түмнийхээ өөдөөс нулимж буй энэ үйлдлийг МАНАН бүлэглэлийн эрх ашгийг өндөрт өргөхийн төлөө хийсэнд олон ч хүн, олон ч сонгогч харамсаж байна.

Ардчилсан төрийн 27 жилийн түүхэнд 27 гишүүн нэгдэж нийгэм эдийн засгийн эгзэгтэй үед Газрын тос нэрэх үйлдвэрээс эхлээд үндэсний хэмжээний олон бүтээн байгуулалт эхлүүлээд буй Засгийн газраа унагаахаар нэгдэж байгаа нь энэ. Хэрэв Засгийн газар унасан зөвхөн энэ 27-д л ашигтай байж, эсрэгээрээ улс орны өндийж буй эдийн засаг буцаад унаж, ОУВС-гийн хөтөлбөр ч зогсон, Олон улсын хэмжээнд зээлжих зэрэглэл буурч, хар жагсаалтанд орж, үндсэндээ асар хурдан дампуурлаа зарлах байв. Ёстой л Баабарын хэлдгээр “Одоо л бид ёроол руугаа дөхөж байна” гэдэг шиг.

Гэхдээ ард түмэн ч тэр, УИХ-ын шударга гишүүд ч тэр Засгийн газраа тогтвортой ажиллуулах шийдвэрт нэгдэж, ёроолдоо хүрэхээс нь аварч чадлаа. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 40 нь Засгийн газрыг огцруулахгүй гэж санал өгсөн. Харин Засгаа тонгорохоор зэхсэн “Бүдүүн” бүлгийн 27 дээр АН-ын зарим гишүүд нэгдэн 33 нь Огцруулах шаардлагатай гэсэн санал өгсөн. Өөрөөр хэлбэл сөрөг хүчнээс ч Засаг төрөө тогтвортой ажиллуулахыг дэмжсэн шударга гишүүд огцруулахаас эсрэг санал өгсөн нь үнэхээр улс төрийн нөхцөл ямар байгааг, гишүүд ч нам харгалзахгүй МАНАН-г эсэргүүцэж байгааг бэлхнээ илтгэв.

Гэтэл өнөөдөр хөлсний бичээчид сөрөг хүчний гурав, бие даагч нэг гишүүний хүчээр л Засгийн газар үлдсэн, энэ дөрвийн гарт хувь заяагаа атгуулсан гэх зэргээр мушгих гэж оролдоод л сууж байна. Үнэндээ тийм биш л дээ. АН-тай нийлж Засгийн газраа огцруулах гээд бүтэлгүйтсэн 27-гийн “матрын нулимс” унагаж байгаа нь энэ. Үнэн хэрэгтээ сая өрнөсөн үйл явдал, тэдний эхлүүлсэн бүтэлгүйтэл нь Засгийн газарт ард түмэн ямар дүн тавьж байгааг харуулчихлаа.

Ийн МАН-ын 26 гишүүн АН-тай нийлж Засгийн газраа унагаах АЖИЛЛАГАА бүтсэнгүй. ОГЦОРСОН, СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ӨС хонзон ил далд эсэргүүцэл болж 1-р үе, эсэргүүцэл нь үзэн ядалт болсон 2-р үе, эсэргүүцэл нь огцруулах 3-р үе! ТЭД ИХ АЛСААС УХАЖ МЯРАЙЖ ГЭТЭЖ АРГАЛЖ ХУУРЧ АЖИЛЛАСАН ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ М.ЭНХБОЛД, гол найруулачаар Ж.Мөнхбат ажиллаж баахан хүнд сайд амалсан. Тухайлбал, Д.Тэрбишдагвад Шадар сайд, Б.Бат-Эрдэнэд ХХААХҮ-ийн сайдын суудлыг амласан аж.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар богино хугацаанд эрчтэй ажиллаж, олон жил ужигарсан томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, өмнөх эрх баригчдаас үлдсэн зээл, хүүний дарамтаас тэрбум тэрбумаар нь салж, хүндийг үүрсэн ч ажрахгүй, гоншигонохгүй ажиллаж явааг ард түмэн харж, дүгнэж байж. Тиймдээ ч Засгийн газрыг унагаах гэсэн оролдлогыг асар ихээр шүүмжилж байв. Тиймдээ ч Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганыг онлайнаар гэхэд л нэг сая хүн үзэв.

Монголын бүх телевизүүд ч шууд дамжуулж, “Халтар царайт” киноноос хойш хамгийн их хүн телевиз үдсэн тохиолдол байсныг хошигнон ярьж байв. Бүх төрлийн судалгаагаар болон МЕК судалгаагаар ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг хоёр долоо хоногийн дотор бүх цаг үеийн Ерөнхий сайдуудаас хамгийн өндөрт хүрэв. Мөн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцсэн иргэдийн судалгаа ч өндөр байв. Ард түмэн, шударга иргэд, улс төрчид бүгд МАНАН бүлэглэлийг эсэргүүцэн босч байгаа тэмцэл энэ. Тиймээс АН-тай нийлж Засгаа тонгорох гээд бүтэлгүйтсэн Ардын намын 27 “матрын нулимс” унагахаа болих хэрэгтэй. Тэртээ тэргүй төрийн их Цэвэрлэгээ эхэлсэн...

Энэ бүхний гол зохион байгуулагчид нь, УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн  Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Хаянхягваа, Ундраа, Н.АНомтойбаяр нар байлаа.