Засгийн газрыг огцруулахыг иргэд буруутгаж байна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ардын Засгийн газрыг огцруулна гэдгээ мэдэгдсэн. Мөн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм.  Түүнчлэн АН болон МАХН-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр суурийг гаргаад байгаа. Энэ асуудлаар Хараат бус, олон нийтийн санаа бодлын судалгааны агентлаг /Indenpendent public opinion agency/-ийн зүгээс  иргэдийн дунд явуулсан судалгаагаар  Засгийн газрыг огцруулах нь зөв үү гэсэн асуултад 52 хувь нь буруу гэсэн хариулт өгчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд намынхан болон танхимынтайгаа  шударга ёс, хариуцлага тооцож эхэлсэн билээ.